Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны эзэд тодорлоо

47
Ямар ч шимтгэл хураамжгүй, гүйлгээ хийхэд хялбар бөгөөд хурдан, байнгын хөнгөлөлт урамшуууллаар дүүрэн цоо шинэ цахим хэтэвч Digi Pay аппликэйшний шинэхэн хэрэглэгчдийн дунд зарласан урамшуулалт аяны эзэд тодорлоо.
2024.06.30-ны өдрийг дуустал зарласан тус урамшуулалт аяны хугацаанд Digi Pay аппликэйшн татаж хэрэглэгчээр бүртгүүлсэн харилцагч бүрд тохирлын эрх олгосон бөгөөд 15 харилцагчийг өчигдөр ХААН Банкны сошиал хуудсаар шууд дамжуулан тодруулж Playstation 5 болон Apple-н бүтээгдэхүүнүүдээр урамшууллаа.
Тохирлын эзэдтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.  
“Enjoy everything” уриатай “Digi Pay” аппликэйшнийг хэрвээ та татаж амжаагүй бол яг одоо гар утсандаа татаж суулгаарай. Ингэснээр ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн тав тухтай хэрэглээг бүрдүүлэх боломжтой. 100,000 доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай билээ.
Мөн өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн аппликэйшний өнгийг хүссэнээрээ сольж болохоос гадна таны илэрхийлэл болох цор ганц давтагдашгүй нэр Digitag-аа үүсгэж болно. Ингэснээр уртаас урт дансны дугаар цээжлэх, бичих шаардлагагүйгээр зөвхөн Digitag нэр ашиглан шилжүүлэг хийж, нэхэмжлэл илгээх боломжтой.
Дараах QR кодыг уншуулж Digi Pay аппликэйшн татаж аваад байнгын хөнгөлөлт урамшуулалд хамрагдаарай.
Тохирлын эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Enjoy everything!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn