Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр “Санамж бичиг” байгуулна

96

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2023.08.30) болж, “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа  танилцууллаа.
Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож, нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна.
Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn