Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

67

Хур тунадас:
 Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-19 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 19 мм, Зэлтэрт 16 мм, Төв аймгийн Заамарт 9 мм, бусад нутгаар 0-7 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оров.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Монгол-Алтай, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +17…+22 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан хоносон байна.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 9-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn