"Яараад яахав дээ" өдөрлөг зохион байгууллаа
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас замын тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Яараад яахав дээ" өдөрлөгийг "Ундрах тум" ХХК-тай хамтран орон нутгийн замд зорчиж буй жолооч нарыг оролцуулан аян замдаа та яараад яахав дээ замын алжаалаа тайлж суниагаад амны цангаагаа тайлаад замын хөдөлгөөнд соёлтой хамгаалалтын бүсээ зүүгээд оролцоорой зөвлөмжийг өгч, тээврийн хэрэгслүүдийн ар талд яараад яахав дээ лого бүхий зурагт хуудсыг наалган, санамж сэрэмжлүүлэг тарааж, хүйтэн ундаа, зайрмагаар үйлчилж ажиллалаа.
Та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж аян замдаа аюулгүй зорчоорой.