Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмждэг вэ
Дэлхийн эдийн засгийн форумаас бэлтгэн хүргэдэг “Жендэрийн ялгаатай байдлын индекс” 2023 онд 68.4%-тай гарсан бөгөөд энэ үзүүлэлт нь өндөр байх тусмаа жендэрийн тэгш байдал сайн буюу эерэг гэж үздэг байна. Судалгаанд хамруулсан 146 орны дунджаар эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг дахь оролцоо хамгийн бага байгаа бөгөөд үүнээс эдийн засгийн оролцоотой байдал гэдэгт эдийн засагт хувь нэмэр оруулах, бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг эдийн засгийн эргэлтэд оролцож буй бүх үйлдлийг хамруулж ойлгоно.
Дэлхий даяарх нийт хөдөлмөр эрхлэгчдийн 40%-ийг, бизнес эрхлэгчдийн 39.9%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Эх сурвалж: www.statista.com
Голомт банк болон МҮХАҮТ-аас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах. Бизнесийн хамтрал эхлүүлэх, улмаар борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргах. Голомт банк болон МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох, үүгээр дамжуулан бизнесээ олон нийтэд сурталчлах.