DiGi POS ямар боломж авчрах вэ?

153

Гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан хэзээ ч, хаана ч төлбөр тооцоогоо хялбар хүлээн авах боломжтой боллоо. ХААН Банк эл боломжийг нээж, цахим ПОС буюу DiGi POS аппликэйшнийг үйлчилгээндээ нэвтрүүлээд буй.

Тэгвэл энэхүү үйлчилгээ нь Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид, явуулын бизнес эрхлэгчдэд ямар боломж авчрах вэ? Мэдээж үсчин, жижиглэн худалдаа эрхлэгч, автомашины засварчин, гуталчин, маникюр, гоо сайханч гээд бие даасан үйлчилгээ эрхлэгчид энэхүү аппликэйшний үр ашгийг хамгийн их хүртэх болно.

Яаж гэж үү. Гар утсандаа цахим ПОС буюу DiGi POS аппликэйшнийг татахад л хангалттай. Товчхондоо, гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ингэснээр бэлэн мөнгөний хариулт хайж гүйхгүй, байн байн дансаа шалгаж, “Гүйлгээ амжилттай гэдгээ харуулаарай” гэх шаардлагагүй. Ердөө үйлчлүүлэгчийн картыг гар утсандаа буюу цахим ПОС буюу DiGi POS аппликэйшнийг уншуулахад л хангалттай.

Тодорхой жишээ дурдахад, иргэд явуулын болон жижиглэн худалдаа эрхлэгчдээс худалдан авалт хийхийн тулд бэлэн мөнгө ашиглах нь олонтоо. Энэ нь аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа олон эрсдэл дагуулдаг. Нөгөөтээгүүр зарим бизнес улирлын чанартай байдаг тул хувиараа бизнес эрхлэгчид тэр бүр ПОС төхөөрөмж ашигладаггүй. Тэгвэл тухайн бизнес эрхлэгчид гар утас дахь цахим ПОС-оор дамжуулан төлбөр тооцоогоо хялбархан хүлээн авч болох нь.

Такси болон хүргэлтийн ажилтнуудын төлбөр хүлээн авах процессыг ч ХААН Банкны эл үйлчилгээ хялбарчилж байна. Таксины жолооч үйлчлүүлэгчээ төлбөрөө төлөхийг хүлээж, зам хааж зогсохгүй, дансаа шалгах ч хэрэггүй боллоо. Үйлчлүүлэгчид ч яаралгүй, тайвнаар картаа уншуулах боломжийг бид нээж байна.

Тогтвортой хөгжлөөр манлайлагч ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн. Тэгвэл цахим ПОС нь байгаль орчинд эерэг нөлөөтэй. DiGi POS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад үнэтэй хувь нэмэр оруулж, илүү ногоон, тогтвортой ирээдүйг бий болоход нэг алхам ойртлоо.

Улирлаас шалтгаалсан жижиглэн худалдаа эрхлэгчид зарим сард орлогогүй байх үе цөөнгүй. Энэ үедээ цахим ПОС-ын орлого барьцаалсан зээл онлайнаар авч, санхүүгийн хүндрэлээ шийдэх бололцоог ХААН Банк мөн олгож байна. Үүний тулд DiGi POS аппликэйшнээ 6 сар ашигласан байхад л хангалттай.

DiGi POS аппликэйшнийг гар утсандаа татан авч суулгаснаар ямар нэг нэмэлт төхөөрөмж ашиглахгүй, гүйлгээний шимтгэл хамгийн бага буюу 0.8%-иар тооцож төлбөр, тооцоогоо хялбар хүлээн авах боломжтой.

Та DiGi POS-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД, бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn