МАН түгжрэлийн түгжээг ингэж мултална
- Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ.
- Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина.
- Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ.
- Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
- “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.
- Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна.
- Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.
- Улаанбаатар хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.
- Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ.