СЭЛЭНГЭ: Усть-Киран тосгон Алтанбулаг сумтай хамтарч ажиллана
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын аймгийн Усть-Киран тосгоны захирагч Алексей Будаев тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 7-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Алтанбулаг сумтай танилцаж, уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын явцад цаашид аль аль салбарт хэрхэн харилцан хамтарч ажиллах талаар саналаа солилцсон байна.
Алтанбулаг сумын хувьд өнгөрөгч 10 дугаар сард Засаг дарга Н.Отгонцогт тэргүүтэй ажлын багийн бүрэлдэхүүн Хиагтын аймагт зочилж, тус Хиагтын районы цэцэрлэгүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцан, хамтран ажиллахаар болжээ.
Мөн энэ үеэр Усть-Киран тосгонд зочилж туршлагаас нь хуваалцсан аж.