СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт дуусах шатандаа явж байна
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар төмсний хураалт 90, хүнсний ногооны хураалт 81.5 хувьтай байна. Энэ онд Сэлэнгэ аймаг 131.4 мян.га-д үр тариа, 2.6 мян.га-д төмс, 4.8 мян.га-д хүнсний ногоо, 54.7 мян.га-д техникийн ургамал тус тус тариалжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар үр тариа 27.1 мянган га талбайгаас 15.7 цн буюу 39.5 мянган тн хураагаад байна.Үүнээс улаанбуудай 14.3 мянган га талбайгаас 13.7 цн буюу 25.9 мянган тн, бусад үр тариа 711 га талбайгаас 1.4 мянган тн, тэжээлийн ургамал 6.3 мянган га талбайгаас 9.5 мянган тн, тосны ургамал 5.8 мянган га талбайгаас 5.4 тн буюу 2.7 мянган тнтус тус хураан аваад байна.
Харин төмс 1.7 мянган га талбайгаас 131.7цн буюу 22.7 мянган тн, хүнсний ногоо 2.5 мянган га талбайгаас 37.0 мянган тн тус тус хураан авчээ. Аймгийн хэмжээнд улаанбуудайн хураалт 19.6 хувьтай, бусад үр тарианы хураалт 14.9 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 22.7 хувьтай, тосны ургамлын хураалт 18.7 хувьтай, төмсний хураалт 90.0 хувьтай, хүнсний ногооны хураалт 81.5 хувьтай явагдаж байна.