ОРХОН: Ипотекийн зээлийн хэмжээг 150 сая болгон нэмэгдүүлжээ

172


Монголбанкнаас орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн журам”-д өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгосон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn