Авлигын гэмт хэрэг Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ

194

Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1247 хэрэгт хяналт тавьж, 146 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн бөгөөд 65.1 хувь нь Нийслэлд, 34.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ. 
Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.
Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn