Л.Чинбат ЦАГААН НУУР СУМЫН 3-р багийн Засаг даргыг шалгуулахаар болжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-06/medium/1686893354_13site_mxat3kb2.jpg)
Өчигдөр буюу зургаадугаар 15-ны өдөр цагдаагийн байгууллагад "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гэж хөөлөө" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс иржээ.
Дуудлагын дагуу аймгийн төвөөс хэрэг болсон газар руу цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна.
Харин бусдын амь насанд халдахыг завдсан, өвчний голомттой газраас гарал үүслийн бичиггүй олон тооны мал оруулах гэж байсан дээрх этгээдэд албан ёсоор хэрэг үүсгээгүй гэх бөгөөд цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Түүнчлэн Л.Чинбат Цагааннуур сумын 3-р багийн Засаг даргыг удаа дараа байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан тухай мэдээлэл байна.