Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга “асан” ЯЛТАН Э.Саранбаатар ажлаа өгөхгүй байна

188
Орон нутагт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжихгүй байна. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар болж байна.
Түүний томилгоо анхнаасаа хууль бус байсан гэж хэлж болохоор байна. Тэрбээр Засаг даргад нэр дэвшүүлэх болзол шаардлагыг илт хангаагүй, төрийн албанд нэг ч удаа ажиллаж байгаагүй, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор ял шийтгэгдэж байжээ.
Ялтай байдал нь дуусаагүй байхдаа л Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг даргаар томилогдсон нь ялтан хүн Засаг дарга болж байгаа гэсэн үг юм.
Мордохын хазгай болсон тул түүнийг чөлөөлөх үүрэг даалгавар “дээрээс” ирсээр байсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” ХЭГ/259, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлтийн тухай” ХЭГ/1841, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай” ХЭГ/2123 дугаартай албан бичгээр тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг даргад хууль бусаар томилогдсон Э.Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай хугацаатай үүрэг чиглэл өгсөөр байтал хэрэгжүүлэхгүй, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсээр байна.
Уг нь тэрбээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн байдаг юм билээ.
Өргөдлийнх нь дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн боловч, тэрбээр одоо болтол ажлаа хийсээр байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн одоогийн Засаг дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад Э.Саранбаатарыг хууль бусаар томилогдсон 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/81 дугаартай захирамжийг хүчингүй болгох бүрэн эрх нь нээлттэй байхад эс үйлдэхүйгээр түүнийг өөгшүүлсээр өдийг хүрчээ.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “… шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” зарчим, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах “Шүүр” ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад хууль бусаар томилогдсон Э.Саранбаатарыг шүүрдэх цаг нь болсон гэдгийг нутаг усныхан нь ярьдаг юм билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Хуулиа хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаад Ерөнхий сайд, Засгийн газар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь анхааралдаа авна уу.
Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
ТАС.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn