УЦУОШГ: Сэлэнгэ мөрөн, Эг голын усны түвшин 10-15 см давж үерлэж болзошгүй байна
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-40 см, Ерөө гол Ерөө сум орчимд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
Маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр Эг гол Хантай баг орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.