СЭЛЭНГЭ: Хачгаар дамжих халдвар 3-7 дугаар сард идэвхждэг

94


Аймгийн Зоонозын Өвчин судлалын төвөөс сайн дурын дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна. Тус аймаг нь хачгаар дамжих халдварт өвчний голомтот бүс нутагт ордог. Хачгаар дамжих халдварын улиралчлал нь 3-7 саруудад идэвхжил ихтэй байдаг аж. Иймд ойн сан бүхий нутагт ажиллаж амьдарч буй иргэд, тухайн нутгаар аялж зугаалах, байгалийн баялаг түүх үед хачгаар дамжих энцефалит өвчний эрсдэлд ихээр өртдөг байна.

Тиймээс хачигт энцефалит өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдахыг тус төвийн эмч, мэргэжилнүүд онцгойлон зөвлөж байна. Сэлэнгэ аймагт өнгөрсөн онд хачигт хазуулсны улмаас эмнэл зүйн шинж тэмдэг өгсөн хачигт халдварын сэжигтэй 27 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 53 хувь нь Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Бугант, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт өртжээ. Дээрх иргэдийн 10 нь лабораторийн шинжилгээгээр хачгаар дамжих халдвараар өвчилсөн нь нотлогдсон аж. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд хачигт хазуулсан тохиолдол гараагүй байна.
Хачигт халдварын эмнэл зүйн шинж тэмдэг янз бүр байдаг бөгөөд хамгийн аюултай нь хачигт энцефалит буюу төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг вирусний халдвар юм. Энэ нь үхэлд ч хүргэдэг аюултай аж. Хачигт халдвар нь архаг үлдэц ихтэй, эдгэрсэн ч гэсэн өвдөлт зовуурь ихтэй байдаг онцлогтой юм.
Энэ өвчнөөс вакцинаар сэргийлж болох бөгөөд голомтот бүс нутгийн иргэдэд үнэ төлбөргүйгээр вакцин хийдэг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn