Шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн болж таарав

182

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг.
Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
 Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэн С.Зоригийг хөнөөснийг тогтоох гэж хөөцөлдөн, эдгээр гурван хүн дээр эцсийн мөчид очиж, тэд энэ хэргийг үйлдсэн гэгдэж, гурван ч шатны шүүхээр оруулж, тэднийг гэм буруутайд тооцож байлаа.
Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ял эдлэж байх хугацаанд болон, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоож, эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оногдуулсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцад уучлал үзүүлж байсан билээ.
Улмаар 2021 оны 5 дугаар сарын 14-нд батлан даалтанд гарч, шалгагдаж байсан энэ хэрэг олон жилийн дараа нэг талдаа гарч, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг хэрэгсэхгүй болоотохлоо.
Ийнхүү өндөр ял сонсож, С.Зоригийг хөнөөсөнд тооцогдон чичлүүлж явсан хүмүүсийн хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсныг Прокурорын байгууллагаас танилцууллаа. Хэрэг хэрэгсэхгүй болсон тул тэднээс уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудлууд яригдах болсон байна.
Хамгийн ноцтой нь хүний амьдралын охорхон хугацааг нь гурван шатны шүүхээр яллаж, 25 жилийн ял сонсгож, нийгмийн хамгийн хүнд хэрэг үйлдсэн ялтнаар цоллож, хүний эрхийг дэвсэлжээ. Хэлмэгдүүлэлтийг хууль, хяналтын байгууллагынхан, худал үнэнийг дэнслэх ёстой шүүх нь өнгөрсөн хугацаанд хийсэн нь харамсалтай.

https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/41957
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn