СЭЛЭНГЭ: Хиагт голыг маш бохир ангилалд хамааруулжээ

138

Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 1986 оноос хойш аймгийн 11 голын усны химийн шинжилгээг гадаргын усны хяналт-шинжилгээний 20 цэгээс сар бүр болон улирлын чанартайгаар тогтмол хийж иржээ.
Тухайлбал, 2022 оны 1-12 дугаар сарын байдлаар гадаргын усны бохирдолын судалгааг гаргасан байна. Энэ судалгаагаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Бургалтай гол цэвэр гарчээ.
Харин Буурь, Бугант гол бага бохирдолтой байгаа бол Хиагт гол маш бохир ангилалд орсон байна.
Эдгээр голуудыг хувилж үзвэл, маш цэвэр9.1хувь, цэвэр 63.6 хувь, бага бохирдолтой 18.2 хувь, маш бохир 9.1 хувь гэсэн ангилалд хамааруулжээ.
Харин бохирдолтой ба бохир ангилалд орсон гол байхгүй байгаа аж.
Голын усны химийн шинжилгээг ЦУОШГ-аас баталсан хөтөлбөрийн дагуу заасан хугацаанд тодорхой байршлуудад хийдэг хэмээн БОШ-ний лабораторийн мэргэжилтэн хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn