СЭЛЭНГЭ: Эмч, эмнэлгийн ажилчдын тогтвор суурьшлыг хангах үүднээс орон сууц барьжээ

248


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлагын баг шинэ төгсөлтийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор нийгмийн баталгааг нь ханган ажиллаж байна.
Тодруулбал сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртоо шинэ төгсөлтийн эмч, эмнэлгийн ажилчдыг орон сууцжуулах заалтыг оруулан, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллажээ.  
Дээрх хөтөлбөрийн хүрээнд сумын Эрүүл мэндийн төвийн хашаанд 3 айлын шинэ орон сууцыг барьж, бүрэн ашиглалтад оруулжээ. Тус байрыг өнгөрсөн 5 сараас эхлэн барьсан бөгөөд шинэ оны босгон дээр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байна.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд үнийн өсөлтөөс эхлээд даван туулахад амаргүй үеүд нэлээд тулшарч байлаа хэмээн ЭМТ-ийн дарга У.Энхбямба ярилаа. Тус орон сууцыг барихад эмч, эмнэлгийн ажилчид өөрсдөө шантралгүй эмнэлгийнхээ их ажлын хажуугаар оролцож, олон түмний хандив тусламжаар босгожээ.
Тухайлбал байрыг барихад сумын ИТХ, сумын Засаг дарга, “Баян-Ундрага” ХХК, “Тэргүүн тэлмэн” ХХК, “Ногоон нарс” ХХК хандив тусламж өгсөн байна. Түүнчлэн барилгын дотор засалд эмнэлгийн үе үеийн ахмадууд болон эмнэлгийн хамт олон туслалцаа үзүүлжээ. Мөн байрны цахилгааны мантожийг сумын иргэн О.Оюунбямба, Ц.Гантулга, Цахилгаан Түгээх Сүлжээний инженер Ж.Баярсайхан нар хийж өгчээ.
Ийнхүү сумынхаа ЭМТ-ийг дэмжиж, шинээр ирж буй эмч, эмнэлгийн ажилчдаа тогтвор суушилтай ажиллахад нь дэм болох орон сууцыг барихад сумын иргэд сэтгэл гарган оролцжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn