ХААН Банкны хамт олон Сэлбэ голын эхэнд хоёр дахь жилдээ мод тарилаа

121

Амьдралыг тэтгэгч байгалиа хамгаалж, цэвэр агаар, эрүүл, ногоон орчныг хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөр хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол орон даяар нийт 29 мянга гаруй мод бут тариад байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны хамт олон өнгөрсөн оны намар Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд  нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ бүсэд нийт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөөд буй билээ. Энэ ажлын үргэлжлэл болгон ХААН Банк Сангаас хаврын мод тарих өдөрлөгийг өнгөрөгч бямба гараг буюу 2022 оны 5-р сарын 7-нд зохион байгуулсан юм. Өдөрлөгт ХААН Банкны хамт олны төлөөлөл болсон 180 гаруй ажилтан оролцож хүлэмжид хоёр жил бойжуулсан, бортоготой нарс модны суулгацыг долоон га талбайд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр тарьсан юм. Ийнхүү тарьсан моддыг Нийслэлийн байгаль орчны газар, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-тай болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх гурван жилийн хугацаанд  арчилж, нөхөн тарьж,  хяналт тавин ажиллана.
Хүний буруутай үйл ажиллагаа, түймэр, байгалийн хортон шавжид өртөн мод нь ургах чадвараа алдсан талбайг ойжуулах ажлын бэлтгэлийг ХААН Банк хоёр жилийн өмнөөс эхлүүлж, өнгөрсөн оны намар эхний моддыг тарьсан билээ. Агаарын бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг шинэс, нарс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Туул голд цутгах урсцыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn