СЭЛЭНГЭ: Малчин С.Гомбо хүндэт профессор болов

213
Сэлэнгэ аймгийн Мандал сумын“Тарни”8 дугаар багийн малчин С.Гомбыг Монголын Мал аж ахуйн академиасЖуух бичиг,Хүндэт профессор цол тэмдгээр шагнажээ. Уг шагналыг “Тарни”8 дугаар багийн Засаг дарга Н.Батбаяр,Мандал сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн улсын байцаагч Б.Батзориг нар гардуулан өгсөн байна.
Монгол Улсын хэмжээнд мал аж ахуйн профессор цолыг анх 52 жилийн өмнө Булган аймгийн Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очир, Ховд аймгийн Дарви сумын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт малчин С.Цогтгэрэл нар хүртжээ. Улмаар 2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол Улсын зууны манлай уяач, гавъяат малчин,хөдөлмөрийн баатар Д.Даваахүү хүртсэн байна. Энэ цагаасхойш 100 гаруй малчин, малзүйч эмч нар тус цолыг хүртжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn