Дарханы замын ганцхан хэсэгт бүтээн байгуулалт үргэлжилж байна

546

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-ын ажилчдыг оруулж ирэхээс өөр арга байхгүй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Гэвч олон нийт коронавирусийн эрсдэлтэй үед БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх Засгийн газрын саналыг олон нийт эсэргүүцсэн юм. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын улирал аль хэдийнэ эхэлсэн ч Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт урагшлахгүй байна. Зөвхөн Дарханы тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх хэсгийн 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил л явагдаж байна. Энэ хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАХУ-ын Чайна жоу инженеринг компани сонгогдсон бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын дөрвөн аж ахуй нэгж ажиллаж байгаа ажээ. Ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилчид нь БНХАУ-аас ирэх боломжгүй байгаа ч туслан гүйцэтгэгч компаниуд нь гэрээнийхээ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нөөс зам засварын ажлаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах бетон хоолойг суурилуулах, гурван үеийн цементээр бэхжүүлсэн суурин далангийн ажлууд хийгдэж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn