Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 25 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр /2022.09.14/-ийн хуралдаанаар
- Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
- Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,
- Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,
- Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,
- Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна.