Сэлэнгэ аймагт 60 настай иргэн загасчилж яваад живжээ
Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихыг хуулиар хориглодог.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад живсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 18:37 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.