СЭЛЭНГЭ: Ерөө суманд нөхөн сэргээлт хийхээр боллоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Оюу толгой" компанид тавиад байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтыг авсан "Оюу толгой"-н уурхайчид тус газарт нөхөн сэргээлт хийх болсоныг мэдэгдэв.