Хилчин офицер болох хүсэлтэй хилчин тамирчин амжилт дүүрэн байна

358


Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын гэрээт хилчин, дэд түрүүч Э.Ихбаяр Equipped Powerlifting улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай иржээ.
Тэрээр тус тэмцээний залуучуудын ангиллын -74 кг жинд штангын суултын төрөлд 205 кг өргөсөн амжилтыг үзүүлжээ. Тус тэмцээн нь түрүү сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон байна. Энэхүү тэмцээнийг Монголын фауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулжээ.
Дэд түрүүч Э.Ихбаяр он гарсаар хоёр дахь удаагийн тэмцээндээ ийн амжилттай оролцсон байна. Тэрээр өмнө нь тус холбооноос зохион байгуулсан хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах “Classicc bench press” тэмцээнд -83кг жингээс мөнгөн медаль хүртсэн байна. Хилчин тамирчин, дэд түрүүч Э.Ихбаяр 2017 оноос энэхүү спортоор хичээллэж байгаа аж. Тэрээр “Цаашид гэрээт хилчний албанаас хилчин офицер болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө итгэл дүүрэн ажиллаж байна. Сэтгэл хангалуунаар албаа хааж, өөрийн хобби, хүсэл сонирхлоо амжилттай хэрэгжүүлж ажиллана” хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn