Короновирусээр халдварлах тохиолдол нэмэгдэж, давтан өвдөх байдал ихэсчээ

266

Он гарсаар Сэлэнгэ аймагт короновирусийн халдвараар өвдөхөвчлөлийн тохиолдол маш хурдацтай нэмэгдэж байгаа талаар аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ. Өнгөрсөн оны сүүлийн7 хоногт өдөрт гарах тохиолдол 10-20 байсан байна. Тэгвэл шинэ оны өдрүүдийн байдлаар 40-80 тохиолдол болж 4 дахин нэмэгдсэн аж.
Мөн Сэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд Короновирусийн халдвараар давтан өвдөх тохиолдол ихэсчээ. Иймд иргэд, олон нийтийг амны хаалтаа зүүж,олон нийтийн газраар явахгүй байх, зай барих, гараа угаах, дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтээр цугласан арга хэмжээнд оролцохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Аймгийн хэмжээнд батлагдсан 89 тохиолдлын 33 нь аймгийн төв Сүхбаатарт байна. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 7 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж буй иргэдээс 12 тохиолдол эдгэрсэн аж. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 58 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа бол эл өдрүүдэд эмнэлэгт нэмж хэвтсэн 11 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 226 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 32 тохиолдол нэмэгджээ. Нийт батлагдсан тохиолдлоос жирэмсэн хоёр, 0-17 насны 10 хүүхэд, хүнд гурав, хүндэвтэр 17 тохиолдол эмчлэгдэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn