Д.Ганбат: Би бүлгийн дарга хэвээр байгаа

283
УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдрийн хуралдаанаараа  Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн  Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонсчээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд төсвийн тогтвортой байдлын талаарх санал дүгнэлттэй танилцсан байна.
Дээрх хоёр асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор  сайтар  хангах ёстой юм байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан санал дүгнэлт бодитой болсон байна.  2022 оны төсвийг  энэ сарын 15-аас өмнө УИХ-аар хэлэлцэн  батлах ёстой. Үүнд бүлгээр хэлэлцсэн  санал дүгнэлтээ гаргаж өгнө.  2022 оны төсөв  нь 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой байхаар байна. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд хэтэрсэн тул  анхаарах ёстой” гэж үзжээ.

УИХ-ын гишүүн  Н.Ганибал Ж.Батсуурь нар  өнгөрсөн  сарын 18-нд "АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.  Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргасан" талаар мэдээлснийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  мэдээлэл хийхдээ эрс үгүйсгэж  өөрийгөө Бүлгийн даргаар хэвээр  ажиллаж байгаа” гэж мэдэгдэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл   "Д.Ганбат Засгийн газрыг огцруулах албан бичгийг сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, гурван сайдын суудал авах гэрээ хийх гэж оролдсон" гэж мэдээлсэн.  АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй. Засгийн газар болон эрх барьж байгаа намтай бид хамтарч ажиллах ёстой. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байна" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn