Амжилт гаргасан багш, сурагчдад дахин шагналын хур буулаа

517

Сэлэнгэ аймаг хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхэдихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбалтойргийнхоо УИХ-ын гишүүд болон олон улсын төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран амжилттай ажиллаж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь энэ жил 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх. Цаашлаадэлсэлтийн ерөнхий шалгалтын амжилт, чанарыг дээшлүүлж, хэмжээст оноог ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Elab Education Академитай хамтранажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шилдэг 150 гаруй зөвлөх, доктор профессор, багш нараас бүрдсэн баг энэ оны 2-р сараас ELAB хөтөлбөрийг зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын хүрээндСэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн 12-р ангийн 1093 суралцагчдад  2021 оны  2 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл математик, физик, хими, монгол хэл, англи хэл, нийгмийн ухаан гэсэнзургаанхичээлээр онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн“ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангаас онлайн сургалтад идэвхтэй хамрагдаж,ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчид, ЭЕШ-ын дундаж оноогоор хамгийн өндөр оноо авсан мэргэжлийн багш нарыг урамшуулна гэдгээ эртнээс амлаж,болзолзарласан байв. Тэгвэл өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд идэвх гарган оролцож, амжилт гарганшалгарсан багш, суралцагчдад “ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангийн нэрэмжит тэтгэлгийг гардуулан өглөө.

Багш нараасСүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийннийгмийн ухааны багш Б.Мягмарсүрэн. Түүний бэлтгэсэн гурвансурагч нь 800 оноо авсанамжилтыг үзүүлжээ. МөнМандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн математикийн багш В.Болормаа,Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш И.Цоморлигсайхан,Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн химийн багш Э.Оюунжаргал,Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Э.Оюумаа,Хүдэр сумын ерөнхий боловсролын  сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Мягмарсүрэн  нар зөөврийн компьютероор шагнууллаа.

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Б.Аминаа /Нийгэм судлалын хичээлээр 800, орос хэлний хичээлээр 776, монгол хэлний хичээлээр 771 оноотой шалгуулж,гурванхичээлээр аймагтаа 1 дүгээр байр эзэллээ. МөнСүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Ч.Дөлгөөн, А.Халиун, Т.Сарнай нарНийгэм судлалын хичээлээртус бүр800 оноотой шалгуулсанбайна. МөнМандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгч Б.АрвинболорНийгэм судлалын хичээлээр,Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Э.Сугарматематикийн хичээлээр,Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч С.НамуундарьМонгол хэлний хичээлээр,Мандал сумын ерөнхий боловсролын“Билиг ДБ”сургуулийн төгсөгч Д.МаралФизикийн хичээлээр,Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Г.ТүмэндэмбэрэлБиологийн хичээлээр,Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч П.СаранцацралАнгли хэлний хичээлээр,Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Э.Бөх-ЭрдэнэХимийн хичээлээр,Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Б.Номин-ЭрдэнэМонгол Улсын түүхийн хичээлээр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч О.Ерөөлт Газарзүйн хичээлээр тус тус амжилт гарган, нэг сая төгрөгийн тэтгэлэг, батламжийн хамт хүртлээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn