Монгол туургатны яруу найргийн наадамд Сэлэнгийн уран бүтээлчид шүлгээ уралдуулжээ

448

Сэлэнгэ аймгийн зохиолчдын “Наранд наадсан буудай” уран бүтээлийн нэгдлийн гишүүдээс“ Ярууслын чуулган” яруу найргийн наадамд оролцжээ.  

Монгол туургатны “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын эхний шат өнгөрсөн 06-р сарын 25-наас эхэлсэн байна. Нийт 26 хоног үргэлжлэн цахимаар явагдсан эл наадам энэсарын 20-ны өдөр өндөрлөжээ. Тус наадамд Монгол, Өвөр Монгол, дэлхийн олон хотуудад суугаа монгол 221 найрагч оролцож, шүлгэн хүлгээ уралдуулан өрсөлдсөн байна. Тус наадамд Сэлэнгэ аймгийн “Наранд наадсан буудай”  уран бүтээлийн нэгдлээс Улаанбаатар хотод оршин суугаа Б.Энэрэл, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод оршин суугаа Т.Намуун,  Цагааннуур сумаас Д.Энхтүвшин, М.Ганганцөгц, С.Энхдолгор, Өвөрхангай аймгийн Бүрд суманд оршин суугаа Д.Цэндсүрэн, Говь-Алтай  аймгийн Баян-Уул суманд оршин суугаа М.Солонго, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оршин суугаа Д.Отгонбаяр, Завхан аймгийн  Улиастай хотод оршин суугаа Ц.Нарангэрэл нар шүлгээ сойж уралдуулжээ. Тус нэгдлийн уран бүтээлчидшилдэг 50-д багтаж чадаагүй ч  уншигчдын таашаалд нийцэж, тэдний зүгээс өндөр үнэлэлт /лайк ,коммент/ хамгийн их авсан шилдэг 15 найрагчид дотор Д.Цэндсүрэн,  С.Энхдолгор, М.Солонго, М.Ганганцөгц нар багтсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn