Аймгийн хэмжээнд 57 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ

389



Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 202 сорьцод PCR шинжилгээ хийхэд 87 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээрийн хамгийн олон тохиолдол нь Мандал суманд 30, Алтанбулаг суманд 16, Хүдэр суманд 11 байна.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Мөн энэ хугацаан аймгийн хэмжээнд 57 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Тус аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт 453 батлагдсан тохиолдол, 35 ойрын хавьтал хамт байна. Энд жирэмсэн найм, 0-17 насны 107 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн тус тасагт нэн хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 26 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn