Хууль бус олборлолтыг илрүүлжээ

380

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар олборлолт явуулж байсан хэд хэдэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийх явцад тус сумын Харгана, Өлөнт, Цамхаг гэх газарт зарим иргэд, аж ахуйн нэгжүүд хууль бусаар олборлолт явуулж байжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг шалгалтын явцад таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд цаашид шалгалтын давтамжийг нэмэгдүүлж байгалийн нөөцийн хууль бус ашиглалтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах гэнэ. Аймгийн МХГ-аас ашигт малтмалын хууль бус ашиглалт, олборлолтын зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр мэдээлж хамтран ажиллахыг иргэд олон нийтэд уриаллаа.

Энэхүү хяналт шалгалтыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа аж.  









скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn