ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд суллагдахгүй

435


Засгийн газар Өршөөлийн тухай хууль санаачилж, УИХ-д яаралтай горимоор хаалттай хэлэлцүүлж байна. Энэ удаагийн Өршөөлийн тухай хуульд тусгаснаар эхний ээлжид 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих аж. Түүнчлэн 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасахаар хуульд тусгаад буй.Мөн өсвөр насны 25 хүүхэд суллагдаж, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авсан 3915 хүмүүс өршөөлд хамрагдана.

Харин авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ялтнуудад өршөөл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хуулийг ХЗДХЯ боловсруулсан. Өмнөх хуулиас хүрээ хязгаарыг нь багасгаснаараа ялгаатай. Учир нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжөөр эдийн засгийн суурьтай гэмт хэрэгтнүүд огт хамаарахгүй. Нийт ялтны 16.7 хувьд нь хамрагдаж байгаа" гэж байна.
Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn