Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоолоо

442

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар сумын хэмжээнд мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоожээ.

Энэ сарын 18-ны өдрийн хурлаараа Сүхбаатарсумын малчин, мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон байна. Үүнд адуу 2000, үхэр 1500, хонь 1000, ямаа 2000, тэмээ 2000 төгрөг байхаар тус тус тогтоожээ. Тогтоол, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдөх юм байна.

Монгол Улсын хэмжээнд Албан татварын тухай хуульд зааснаар нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг 0-2000 төгрөг байхаар хуульчилсан байдаг аж. Иймээс тус хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр багтаан тогтоохоор зохицуулсан байдаг журамтай юм байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn