Гэрийн тусгаарлалтад байгаагүй иргэдээс сэжигтэй тохиолдол илэрчээ

388
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд түргэвчилсэн шинжилгээгээр дөрвөн сэжигтэй тохиолдол илэрч PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Эдгээр тохиолдлуудын дунд гэрийн тусгаарлалтад байгаагүй, шинж тэмдгээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол байгаа аж. Иймээс Сүхбаатар сумын иргэд эрсдэлээс өөрийгөө болоод хайртай бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр хатуу чанга авч хэрэгжүүлэхийг сумын Онцгой комисс анхаарууллаа. Мөн олон нийтийн газар, гудамж талбай, үйлчилгээний байгууллагуудаар явах хөл хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn