Түшиг суманд дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ

464
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд коронавирусний халдварын  дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ.
3-р сарын 30-ны өдөр Түшиг суманд халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш 90 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. Тодруулбал эхэлж бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтал болох 20, голомттой бүсээс ирсэн 52, өөрийн хүсэлтээр 18 иргэн шинжилгээ өгсөн байна. Эдгээр иргэдийн дөрөв нь вирусээр халдварласан нь батлагджээ. Сэлэнгэ аймаг өмнө нь 217 тохиолдлыг эмчилж эдгээсэн. Үүнээс хойш ийнхүү зургаан тохиолдол батлагдаад байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс Түшиг суманд илэрсэн халдварын эх үүсвэрийг тогтоохоор хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комиссоос томилогдсон тандалт шинжилгээний хоёр баг Түшиг суманд ажлаа үргэлжлүүлэн явуулж байна. Цаашид тохиолдлын тоо дахин нэмэгдэх магадлал бий. Иймээс тус сум руу 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тандалтын 10 багийг ажиллуулахаар болжээ. Түшиг сумын орох,гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn