Монголын залуучуудын холбооноос Н.Учралд захидал илгээлээ

429
 
Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ нь  амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг түүний бие сайжирч байгаад хүмүүс баяртай байна. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна.
Уг захидалд
УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа,
Монголын залуучуудын үлгэр дуурайлал, манлайлал болсон танд энэ өдрийн мэндийг болон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Таны эрүүл мэндийн байдал сайжирч эх орондоо эргэж ирсэнд залуучууд бид баяртай байна. Таны санаачлан хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, батлуулсан хуулиуд залуучууд бидний амьдрал, нийгмийн харилцаанд үргэлж сайнаар нөлөөлдөг бөгөөд таныг эрүүл байж эх орон, төр түмнийхээ төлөө зүтгэж буй их үйлсээ амжилттай үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэжээ.
Хүндэтгэсэн,
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn