Хурандаа С.Баасансүрэн ахлагчтай ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа С.Баасансүрэн ахлагчтай ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус ажлын баг Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын боомтын нөхцөл байдалтай газар дээрньтанилцаж, үнэлгээ хийхзорилготой иржээ.
Ажлын баг аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комссын дарга Ш.Оргил үндсэнгурванасуудалд анхаарч өгөх саналаа танилцууллаа. Үүнд:
-Боомтууд дээр ажиллаж байгаа алба хаагчдыг нэн түрүүнд вакцинжуулах,
-Одоогийн явуулж байгаа сэлгэн ачилтын ажлыг онцгой анхаарч, зөв зохион байгуулалтад оруулах. Учир нь ОХУ болон Улаанбаатар гэсэн эрсдэлтэй бүсээсхоёрталаас ачааг авч өгөхөөр 50-60хүнирж байгаа нь өөрөө эрсдэл дагуулж байна.Иймээс эрсдэлд өртөх газар нь Сэлэнгэ тэр дундаа Сүхбаатар, Алтанбулаг болж байгаа. Энэхүүсэлгэн ачилтыг хилээр гарч амьдрал ахуйгаа залгуулдаг орон нутгийн иргэдэд ч боломжтой хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэйбайна. Учир нь бид ч бас иргэдээ бодмоор байна. Энэ талын асуудлыг онцгой анхаарч бодит байдал дээрх орчин нөхцөлтэй танилцахыг хүсье.
-Худалдааны чөлөөт бүс дэх архинаас бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар нээмээр байгаа ч сэлгэн ачилттай холбоотойгоор болохгүй байна.Учир ньтэр сэлгэн ачилтыгбидчөлөөт бүсийн талбайг ашиглан зохион байгуулж байгаа.Иймээс эдгээр асуудлуудын газар дээрх нөхцөл байдалтай нь танилцаж, бодит үнэлгээг гарган холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж өгөхийг хүсье гэв.Ажлын багийн үнэлгээ хийх ажилням болон ирэх даваа гарагт үргэлжлэн гурванөдөр хийх юм байна.
Хилийн боомтуудад үнэлгээ хийхдээрх ажлын багийг улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсанбайна.Тус ажлын баг МонголУлсынЗасгийн газрын“Эрүүл мэндээ хамгаалах,эдийн засгаа сэргээх” бодлогын хүрээнд боомтуудаар ачаа тээврийг явуулахтай холбоотой,“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг үнэлж дүгнэх үндсэн чиг үүрэгтэй ажээ.