Тосгоноосоо улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломж бүрджээ
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумынРашаант тосгоныиргэний улсын бүртгэл онлайн сүлжээнд холбогджээ.
Онлайн сүлжээнд холбогдсоноорбүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй,иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтайболж байгаа аж. Рашаант тосгоны иргэд өмнө нь иргэний бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харьяалах сумаасааавдаг байжээ. Эл онлайн үйлчилгээнээс тосгоны иргэд дараах иргэний бүртгэлийн лавлагаагавах юм.Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Нэр өөрчилсний лавлагаа
- Эцэг /эх/ тогтоосны лавлагаа
- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
- Нас барсны лавлагаа
- Төрөл садангийн лавлагаа
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаазэргийг авдаг болжээ.