Дорнод, Сэлэнгэ аймагт хармаг тариална

470
"Хатан хармаг кластер" төслийн хүрээнд Дорнод, Сэлэнгэ аймагт аж ахуйн нэгжүүд хармаг тариалахаар болжээ. 
Монгол улсынхаа бүх аймагт хармаг жимс тариалах зорилготой ажиллаж байгаа бөгөөд 30 сот-оос багагүй хармаг тариалах иргэн аж ахуй нэгжүүдэд хармагийн үрсэлгээний 50 хувийг үнэ төлбөргүйгээр өгч байгаа аж. Уг төслийг санаачлагч Б.Баярчимэг "Хатан хармаг" ХХК-ийг үүсгэн байгуулж хармагийн орцтой төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тэрээр энэхүү ажлаа 2012 оноос эхлүүлсэн бөгөөд эхний жилүүдэд хармагийн бут хамгаалах, хармагт судалгаа хийх, үрслүүлэх зэрэг ажлыг хийжээ. Одоогоор хармагийн цай, шүүс, нэрмэл, саван, чанамал, цэлцэгнүүр чихэр зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. 
Ташрамд,өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн элсэн тасархайд тухайн төслийн хүрээнд хармагийн тариалалт эхлүүлжээ. 
Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn