"Хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй сум" хамтарсан багийн сургалт эхэллээ

470

Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй сум" сэдвийн дор хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах цахимсургалт энэ сарын 28-ны өдөр эхэллээ.

Энэхүү сургалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд болох аж. Цахим сургалтыгхүүхдийн эрх хамгааллын "Үжин төв"-ийн захирал Д.Ундраа удирдан явуулж байна. Сургалтад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ГБХЗХГ, ДЗМОУБ-ын “Сэлэнгэ” хөтөлбөртэй хамтран 17 сум,6 тосгоны 38 хамтарсан багийн 337 гишүүн оролцож байгаа ажээ. Энэ сарын 28-ны өдөр эхэлсэн эхний сургалтад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Шаамар сумын хамтарсан багийн гишүүд,аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хамрагдсан байна. 

Сэлэнгэ аймгийн тухайд хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл одоогоор байхгүй байгааг аймгийн БСУГ-ын Бодлого хэрэгжилтийн албаны дарга Ч.Алтантуяа хэллээ.Аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэх. Мөнуриалга зөвлөмжийг эцэг эх, олон нийтэд хүргэхзэргээр хүчирхийллээс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлуудыг аймгийн хүүхэд хамгааллын газрууд хамтран хийж хэрэгжүүлж байгаа

Эх сурвалж:Монцамэ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn