Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

544

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосонүндсэнасуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ.

Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн нэгдсэн чуулган 82 хоног хуралдлаа. Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 45тогтоол хэлэлцэж баталсан байна.

Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт,түүнд нийцүүлэн баталсанМонгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохион байгуулагдсан анхны чуулган байснаараа онцлогюм.Мөнкоронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед үйл ажиллагаа явууллаа.

Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан. Ингэснээр дэлхийн парламентуудын түүхэнд төдийгүй олон улсын хэмжээнд анхдагч парламент болсон.

Онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай, чухал хууль, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад идэвхтэй, ажил хэрэгч оролцож, өндөр зохион байгуулалттай, ачаалал ихтэй ажилласан УИХ-ын нийт гишүүд, Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Эрхэм гишүүд ээ,

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан. Энэ хүрээндбаталсан зарим хууль тогтоомжийн талаар тэмдэглэж хэлье.

НЭГДҮГЭЭРТ,“Бага Үндсэн хууль”гэж үздэгЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Засаг захиргааны шинэчлэл хийх эхлэл тавигдсан.

            Хуулийг нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүллээ.Засаг захиргаа,нутаг дэвсгэрийннэгжидэдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх,хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоохэрх мэдлийг тогтоож өгсөн.Үүнтэй уялдаж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан.

           Үүний үр дүнд намын гишүүнчлэл биш, сэтгэл зүтгэл, боловсрол мэдлэг, туршлага чадвар гол шалгуур болно, төрийн үйлчилгээ иргэддээ алагчлалгүй, тэгш, шударга хүрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ХОЁРДУГААРТ,хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухайхуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

            Иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх, шүүхэд зөвхөн хууль, ёс зүй ноёрхдог тогтолцоо бүрдүүлэх зорилго нэг шатаар урагшиллаа.Шүүх болон шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангахыг бид эрмэлзсэн.

            Шүүгчийн томилгоонд хөндлөнгийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, мерит зарчмыг үндсэн шалгуур болгох зарчим тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр заасан. Нийтийн сонсголоор ард түмнийхээ нүдэн дээр ил тод, ард түмэнтэйгээ хамт шүүгчдийг сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлсэн.

Шинэ хууль мөрдөгдсөн цагаас эхлэн Монгол Улсад “хонгилын” гэж нэрлэгддэг сүүдрийн дэглэм нуран унаж, хуулийн засаглал, шударга шүүхийн тогтолцоо бэхжих ёстой. Тиймээс хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэж, ёс зүйг эрхэмлэж ажиллахыг нийт шүүгчдэдээ уриалъя. Ингэж чадвал “Хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль” байх сонгодог зарчим хэрэгжинэ.

ГУРАВДУГААРТ “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Үүгээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих юм.

Бид “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг мөн баталсан. Энэ хөтөлбөр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Таван жилийн үндсэн чиглэл”-д суурилж байгаа.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Монгол Улсад анх удаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлагыг иргэдийн оролцоотой, нээлттэй сонсгол хийж томилох эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.

Нэр цэвэр, шударга, мэргэжлийн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алба хаагч л хүний эрхийн төлөө, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэж чадна гэж бид үзэж байна. 

ТАВДУГААРТ,Ил тод, нээлттэй,ард түмний засаглах эрхийгхангасан, хариуцлагатай, ёс зүйтэй, цахим парламент байх шинэчлэлийн зорилтдоо нэг  шинэ алхам хийлээ. Энэ бол lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим систем юм.

Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль боловсруулдаг ардчиллын суурь зарчим хэрэгжинэ. Ард түмэнтэйгээ хамтран хууль тогтоодог, шинжлэх ухааны нотолгоо, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргадаг байх нь шинэчлэлийн нэг үндсэн зорилт юм. Цаашид энэхүү цахим системийг ашиглан иргэд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүстэй хамтарч хууль тогтоомжуудын төслийг боловсруулж, хэлэлцэж, батлах болно.

Цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг нийт иргэд, эрдэмтэн судлаачдаасаа хүсье. Цахим системд хаврын чуулганаар хэлэлцэх олон хуулийн төслийг байршуулсан байгаа.


Эрхэм гишүүд, нийт ард иргэд ээ,

COVID-19-ийн цар тахалбидэнд амаргүй сорилт, бурхшээл учруулж байна. Цар тахлын сөрөг нөлөө иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, улсын эдийн засаг, улс хоорондын харилцаанд хүртэл нөлөөлж байна. Ийм нөхцөлд эвийг эрхэмлэх, хүчээ нэгтгэх нь юу юуунаас чухал юм. Ард түмэн маань үүнийг ойлгож, эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Төр, засаг ч иргэдээ, эдийн засгаа халдварт цар тахлаас хамгаалахын төлөө чармайн ажиллаж байна.

Улсын Их Хурал коронавирусийн цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг 6 сараар сунгасан. Өнөөдөр энэ хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шинээр нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.

Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон татвар төлөгчдийг алданги, торгуулиас,зарим бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулиуд баталж, хүүхдүүддээ сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон. Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Үр дүнд нь банкны зээлийн хүү буурсан. Банкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Зээлийн хүүг энэ ондоо багтааж 1 оронтой тоонд хүргэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүдийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өрчлөлт оруулах хууль батлагдлаа. Ингэснээр банкны реформ эхэлж байна. Энэ хууль эдийн засагт томоохон шинэчлэл авчирна гэдэгт итгэж байна.

Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах,халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох,гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг цогц арга хэмжээг багтаасан хуул төслийг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Цаашид макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүү багатай зээл олгох, иргэдийн амьжиргааг эрсдэлээс сэргийлэх зэрэг арга хэмжээг үргэлжүүлэн авах хэрэгтэй гэж Улсын Их Хурал, Засгийн газар үзэж байгаа. Тиймээс санал дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах гурван ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж идэвхтэй, шуурхай ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn