Сүхбаатар сум Улаан загалмайн хороотой хамтран ажиллана

674

Сүхбаатар сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын Улаан загалмайн хорооны Анхан шатны хорооны тэргүүн Г.Амарбаясгалан, Сэлэнгэ аймгийн Улаан загалмай хорооны дарга Ц.Ганчулуун нар 2021 онд хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцон гэрээнд гарын үсэг зуржээ.

Улаан загалмайн хороонь хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлж, эмзэг байдалд байгаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд голлох чиглэлтэй ажиллаж,төрдөө нэмэлт хүч болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг сайн дурын идэвхтнүүдэд түшиглэн явуулдаг хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм.

Монгол Улсын үндсэн хуульд хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг.Энэ ч утгаара аСүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал цаашид 80 гаруй жилийн түүхтэй хүмүүнлэгийн байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж,Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйлсийн үйл ажиллагааг сумын хэмжээндээ эрчимтэй хөгжүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn