Аймгийн Онцгой комиссын дарга иргэддээ хандаж уриалга хүргүүллээ
“Аюулт вирусний эрсдэлийг даван туулж яваа Сэлэнгийн иргэддээ талархал илэрхийлье.
Та бид тайвшрах болоогүй. Аюулын үүд хаагдаагүй учир анхаарал болгоомжоо сулруулалгүй илүү ихээр хичээцгээе. Үйлчлүүлж байгаа байгууллага, уулзаж байгаа хүн, хүрч байгаа бүхэндээ халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж энх сайхан цагийг хамтдаа бүтээн баталгаажуулцгаая” хэмээн уриаллаа.