Сураг Ажиг: Ерөнхий сайдад жагсаалыг Ерөнхийлөгч зохион байгуулсан гэх мэдээлэл ирсэн сурагтай

467
Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн утга бүхий зүйл ярьжээ.
Тэрбээр “Жагсаалыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулсан байна. Ийм мэдээлэл авлаа. Улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ерөнхийлөгчтэй хамтарсан. Төмөр замаас эхлээд олон том төсөл, арга хэмжээн дээр хамтарч ажилласан. Харин ингэж олон нийтийн бухимдлыг ашиглаж төр засгийн тогтворгүй байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгааг цаашид хараад сууж болохгүй. Ерөнхийлөгч ингээд зогсохгүй. Энэ нь Ерөнхийлөгч цаашдаа надтай хамтарч ажиллахгүй гэсэн үг байна гэж ойлголоо. ТЙимээс нь хүссэнийг нь хийе. Ийм цаг үед улс орны тогтвортой байдал чухал, тиймээс би огцрох шийдвэр гаргаж байна” гэсэн аж. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийнхний хэлэлцсэн асуудлыг намын гишүүд уламжлалт ёсоороо нууцалж буй. Гэсэн ч хаалттай хуралдаанд оролцож буй гишүүдээс дээрх мэдээллийг өгч байна.
Эх сурвалж:unuudur.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn