У.Хүрэлсүх огцрох сургаар сайдад горилогчдын марафон эхэллээ

Эх хүүхэд хоёрт хүнлэг бус үйлдэл гаргасан алдаа нийгмийг бухимдуулснаар Засгийн газрын хоёр сайд хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Их тэнгэрт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх хоёр сайдаа явуулахгүйгээр танхимаараа огцрох санал гаргасныг Удирдах зөвлөл нь дэмжжээ. Эцсийн шийдвэр УИХ-д үлдлээ. УИХ-ын гишүүд дэмжвэл энэ засаг тарж, шинэ засаг бүрэлдэнэ. “Шинэ” байх эсэхийг удаах сайд шийднэ.
Ерөнхий сайд огцорвол кабинет тэр чигээрээ огцрох нь хууль. Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн болох, танхимаа ямар бүрэлдэхүүнтэй хэрхэн байгуулах асуудал олны анхаарлын төвд орлоо.
Одоогоор дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. МАН-ын генсек Г.Амарбаясгалан нарын нэрс яригдаж байна.
Гагцхүү удаах сонголтоос гарах Засгийн газрын “насжилт”-ыг МАН хариуцлагатайгаар тооцоолж шийдвэрлэх ёстой.