Сэлэнгэ аймагт 6 хоногийн дараа НЭГ хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ Онцлох / Нутгийн мэдээ 2020/12/23 12:14 485 Хуваалцах Сэлэнгэ аймагт 6 хоногийн дараа НЭГ хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тус аймагт энэ сарын 16-22-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Шинээр илэрсэн нэг тохиолдол нь халдварын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан, давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгч буй мэдээллээр коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.скачать dle 12.0 485 Хуваалцах Facebook Twitter