Давтлага зохион байгуулах зааврыг Сэлэнгэ, Архангай, Улаанбаатар хотод мөрдөхгүй
![](http://nutag.mn/uploads/posts/2020-12/1607848504_130809486_875856456576803_7020634051798476173_n.jpg)
Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан.
Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.