Сэлэнгэ болон Говьсүмбэр аймгуудад коронавирусийн дахин нэг, нэг тохиолдол бүртгэгдлээ

545
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 12112 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 10 хүнээс халдвар илэрсэн. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын буюу гэр бүлийн хүн. Улаанбаатарт 7 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 84 болж байна.
  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 23 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хороодоос 13 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хороодоос нийт 12,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 10, 16, 21 хороодоос 9 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна. 
Сэлэнгэд 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мөн ойрын хавьтал. Говьсүмбэр аймагт ойрын хавьтлын давтан шинжилгээнээс 1 илэрлээ. 
  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 180
  • Орхон 22
  • Улаанбаатар 84
  • Дорноговь 21, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 44 байна. 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 801, эдгэрсэн 358, эмчлэгдэж байгаа 434 байна. Үүнээс 342 хөнгөн, 82 хүндэвтэр, 6 хүнд, 4 маш хүнд байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn