ЭМЯ: Дархан-Уулд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол шинээр нэмэгдлээ Онцлох / Нутгийн мэдээ 2020/11/27 11:34 487 Хуваалцах ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартай клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна." гэлээ./2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар/ Дотоодод бүртгэгдсэн 300 халдвар: Улаанбаатарт 65Дархан-Уул 33Дорноговь 20Орхон 22Говьсүмбэр 3Сэлэнгэ аймагт 157 байна.скачать dle 12.0 487 Хуваалцах Facebook Twitter