ЭМЯ: Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Орхонд 4, Дарханд 2 шинэ тохиолдол илэрч, дотоодын халдвар 275-д хүрлээ

610
ДОТООДОД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО: (2020.11.26 11:00 цаг)
  • Улаанбаатар хотод  3 шинэ тохиолдол нэмэгдэж 63
  • Сэлэнгэ аймагт 4 шинэ тохиолдол нэмэгдэж 148
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдэж, 22
  • Орхон аймагт 4 шинэ тохиолдол нэмэгдэж, 21
  • Говьсүмбэр аймагт 3
  • Дорноговь аймагт 18 тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд дотоодын нийт халдварын тоо 275 болоод байна. 
Эрүүл мэндийн яамнаас нийслэлд бүртгэгдсэн халдваруудыг дүүрэг хороо бүрээр нь гаргаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хамгийн их нь Баянзүрх болон Баянгол дүүрэгт байна. 
Бүртгэгдсэн халдварыг дүүрэг, хороогоор нь харуулбал, 
  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар хороонд нийт 16
  • Баянкүрх дүүргийн 4,10 нийт 17
  • Сүхбаатар дүүргийн 12,13,16,18 нийт 11
  • Сонгинхайрхан дүүргийн 7,16,19 нийт 10
  • Хан-Уул дүүргийн 10,16,21 нийт 7
  • Чингэлтэй дүүргий 19дүгээр хороонд 1
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороонд тус тус 1 тохиолдол илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг тохиолдлоос 9 байршилд халдвар тарсан гэж үзэж байгаа бөгөөд иргэн Д-гээс улбаалсан халдварууд нийслэлд бүртгэгдсэн гэж үзэж байна. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөв арга хэрэгжүүлж чадвал 1-2 сарын дараа тархалтыг хумьж чадна. Нэг хүн 7-23 хүнд халдвар тараах эрсдэлтэй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn